• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ МЕХАНИКЖУУЛАЛТЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Малчдын цаг хугацаа их зарцуулдаг, хүндрэлтэй ажлын нэг болох хонь ноослох ажлыг хөнгөвчлөх зорилгоор “Шейр Монгол” ТББ-тай хамтран “Хонь ноослох явуулын үйлчилгээ” төслийг Төв аймгийн сумдуудад амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь аймгийн хэмжээнд бүх сумдуудад Хонь ноослох цахилгаан хайч нэвтрүүлэн,хүний нөөц буюу хонь ноослогч, хяргагч нараа аймгийн МСҮТ-үүдээр дамжуулан бэлтгэж улмаар аймаг дахь хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартайгаа холбон түүхий эдийн кластер сүлжээ бий болгох ажлыг жишиг болгоход оршиж байгаа юм. • 2023 онд Эрдэнэ сумын МСҮТ-д “Хонь ноослох тоног төхөөрөмжийн иж бүрдэл олгож, “Явуулын хонь ноослох” үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж, явуулын чиргүүлийг өөрсдийн нөхцөлд нийцүүлэн ПОРТЕР-н ард байрших байдлаар хийж Оюуны өмчид бүртгүүлсэн. • 2024 онд улс болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр оруулалтаар ”ХОНЬ НООСЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИЖ БҮРДЭЛ”-ийг Орон нутгийн өмчийн газарт авч, тодорхой журмын дагуу сумдуудад ээлж дараатай ашиглуулах, сургалтад ашиглахаар боллоо. • Мөн 2024 оны 06-р сарын 03-наас эхлэн Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Баянчандмань, Эрдэнэ суманд Шинэ Зеланд улсын мэргэжлийн багш нар 150 гаруй малчин залууст хонины ноос хяргах цахилгаан багажийг технологийн дагуу зөв эзэмшиж, ашиглах ур чадвар олгох 5 хоногийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Цахилгаан хайчаар хонь хяргах сургалтын гол зорилго:  Олон улсын хонь хяргах чадварт суралцах  Малчин залуус технологи ашиглан бүтээмж нэмэгдүүлэх  Орлого нэмэгдүүлэх  Тогтмол ажлын байртай болох  Явуулын хонь хяргах баг, үйлчилгээ болж малчдын амьдралд тус болох нөгөө талдаа орлоготой байх,  Ноосны үйлдвэрүүдтэй хамтран ажиллах гэх мэт олон давуу тал боломжууд бий болно.

 

2024-06-11 10:00:00