• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР 2021” АЯНЫГ ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД ХОТООС ЭХЛҮҮЛЛЭЭ
Монголбанк, Төв аймгийн ЗДТГ, Хадгаламжийн Даатгалын Корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар Төв аймгийн Зуунмод хотоос эхлүүллээ. Аяны нээлтэд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар оролцон үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.
Энэхүү аяны нээлт анх удаагаа орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Төв аймгийн хэмжээнд нийт 64 мянган хадгаламж эзэмшигч 149.5 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 12 мянгаар нэмэгдэж, хадгаламжийн хэмжээ 39.5%-аар өссөн нь Улсын хэмжээнд хадгаламжийн хувиа хамгийн өндөр өсгөсөн сайн туршлага болоод байгаа юм.
“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны нээлтийн үеэр шилдэг 10 сурагч болон хэрэгцээт бүлгийн 20 хүүхдийг хуримтлалтай болгож өгсөн юм.
2021-10-08 10:45:28