• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАТСҮМБЭР СУМЫН ТӨВӨӨС АХМАД НАСТНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Төв аймаг “Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц” төслийн хүрээнд аймгийнхаа бүх сумдыг улсын чанартай авто замтай хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг тусгаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 19 сумыг улсын чанартай хатуу хучилттай авто замтай холбосон бөгөөд Баянцогт, Бүрэн, Баянцагаан,Баян-Өнжүүл сумдын авто замын зураг төсвийн ажил хийгдэж байна. Ингэснээр 23 сумыг улсын чанартай авто замтай холбох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Зам дагаж хөгжил гэдэг. Улсын чанартай авто замаас зөвхөн сумын төв хүртэл хатуу хучилттай авто замаар холбоно гэж хязгаарлахгүйгээр сумдуудын томоохон суурьшлийн бүсүүд рүү авто зам тавих ажлыг ч мөн хийж, гүйцэтгэж байна. Үүний нэг нь өнөөдөр барилгын шаваа тавьж буй Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэлх 10.78 км хатуу хучилттай авто зам, гүүрийн ажил юм. Улсын төсвийн 13.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх уг бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Алтай рөүд” ХХК ажиллаж байна.
2024-06-07 09:00:00