• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯНДЭЛГЭР СУМЫГ УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМТАЙ ХОЛБОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Улсын хэмжээнд хэрэгжиж буй “НУТГИЙН ЗАМ” төсөл, аймгаас хэрэгжүүлж буй “Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц” төслүүдийн хүрээнд аймгийнхаа бүх сумдыг улсын чанартай хатуу хучилттай авто замтай холбох зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 19 сумыг улсын чанартай хатуу хучилттай авто замтай холбосон бөгөөд Баянцогт, Бүрэн, Баянцагаан,Баян-Өнжүүл сумдын авто замын зураг төсвийн ажил хийгдэж байна. Ингэснээр 23 сумыг улсын чанартай авто замтай холбох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Өнөөдөр шав тавьж байгаа Баяндэлгэр сумын авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай 9 метр өргөн далан, 6 метр өргөн зорчих хэсэг, сумын төв хэсэгт явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тоноглол, тохижилттой баригдахаар төлөвлөгджээ. Энэхүү замын байгууламж баригдаж ашиглалтад орсноор жолооч тээвэрчид, иргэд зорчигчид тав тухтай, хурдан шуурхай зорчих боломж бий болохоос гадна эрүүл, тохилог орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэж байна. Гүйцэтгэгчээр “᠋᠋᠌᠌Дэд бүтэц Консалт᠌᠋” ХХК ажиллаж байна.

 

2024-06-06 11:00:00