• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БНСУ-ын бие даасан Кангвон мужийн Аялал жуулчлалын газрын дарга Ким Сонг Ним Төв аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа болон бусад албаны хүмүүстэй уулзлаа

БНСУ-ын бие даасан Кангвон мужийн Аялал жуулчлалын газрын дарга Ким Сонг Ним Төв аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа болон бусад албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар ирэх 07 дугаар сард Төв аймагт зохион байгуулах Зүүн Азийн бүс нутгуудын аялал жуулчлалын EATOF холбооны XVIII Ерөнхий чуулганы бэлтгэл ажлын явцын талаар болон хамтын ажиллагааны талаар санал солилцов.

2024-06-04 14:00:00