• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БНХАУ-ЫН ХӨХ ХОТЫН ХЯТАД, МОНГОЛЫН ЭМНЭЛГИЙН ХОРООНД АЖИЛЛАВ
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар 2023 онд Хөх хоттой хамтран ажиллах ах дүүгийн найрамдлын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний хүрээнд Хөх хотын Монгол, Хятад Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлгийн Хороонд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Төв аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Батсүмбэр, Заамар сумын Эрүүл мэндийн төв, Баруун-Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт анагаахын 10 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ хугацаандаа нийт үүдэн эмнэлгүүд, хэвтэн эмчлүүлэх тасаг, оношилгооны тасгуудтай танилцаж, тус эмнэлгийн хорооны эрдэмтэн, доктор эмч нарын ажлын туршлагаас суралцсанаас гадна эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, урт, богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллах гэрээ байгуулах, гэрээнд аймгийн иргэдийг тус эмнэлэгт эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх болон аялалын төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллах талаар заалтыг тусгахаар харилцан тохиролцсон байна.

 

2024-06-04 10:00:00