• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АРГАЛАНТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШҮДНИЙ ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЖ, СУМАНДАА ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас шүд, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн “Амны хөндийн эрүүл мэнд-1, 2”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл хүүхэд” аяныг тус тус зохион байгуулж, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Аргалант сум Эрүүл мэндийн төвдөө шүдний иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж, сум орон нутагт шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Тус сум шүдний эмчтэй давуу талаа ашиглан ийнхүү шүдний кабинетийг шинээр байгуулсан бөгөөд сумын иргэдээс гадна зэргэлдээ Баянхангай, Баянцогт зэрэг бусад сумын иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна.
2024-05-31 10:00:00