• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ДӨРВӨН ХОС ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛЖЭЭ

Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, урианы жилийн ажлын хүрээнд “Гэрлэлт батлах” ёслолын ажиллагааг сумын Иргэний бүртгэлийн ажилтан Б.Долгор, Соёлын төвийн хамт олон зохион байгуулсан байна. Уг арга хэмжээ нь залуу хосуудын гэр бүлийн үнэ цэнийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, улмаар улсын бүртгэлийн үйл ажиллагааг сурталчлах, хуримын уламжлалт зан үйлийг залуу хойч үед таниулах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ болжээ. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр дөрвөн залуу хос гэрлэлтээ батлуулсан байна.

2021-10-08 10:42:47