• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2000 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН 2 ДУГААР БАГЦЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, Хот хөдөөгийн хөгжлийн сэргэлтийн хүрээнд их хотын төвлөрлийг сааруулахад Төв аймаг ихээхэн үүрэг, оролцоотой. Их хотын төвлөрлийг сааруулна гэдэг нь хөдөөг хөгжүүлж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангана гэсэн үг юм. Хүн амын төвлөрөл ихсэх тусам барилга байгууламж, орон сууцны хэрэгцээ, шаардлага нэмэгдэх учир Зуунмод хотын суурь дэд бүтэц, инженерийн хангамжийн төслүүдийг хэрэгжүүлж цэвэр усны нөөцийн усан сан, шугам сүлжээний ажлыг хийж гйүцэтгэн ашиглалтад оруулсан бол 30 мВт-ын хүчин чадалтай дулааны станц, 2 дугаар хэлхээний шугам сүлжээний шинэчлэлийг хийж, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станцыг барьж байгуулж байна. Дээрх бүтээн байгуулалтуудын үр дүнд 4000 айлын орон сууцны хороолол баригдах нөхцөл бүрдэж байгаа ба анхны 12 давхар орон сууцны барилга ашиглалтад ороод байгаа юм. Өнөөдөр нээлтээ хийж буй 2000 айлын орон сууцны хорооллын 2 дугаар багцын ажил нь нийт 7.1 га талбайд 594 айлын орон сууц, 940 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний барилга болон ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зам, дугуйн зам, автомашины зогсоол, дулаан гараж баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд гүйцэтгэгчээр “Хаан булаг” ХХК ажиллаж байна. Дашрамд дурдахад Зуунмод хотын орон сууцны хангамж 2023 оны байдлаар 45 хувьтай байгаа бөгөөд энэхүү 2, 3 дугаар ээлжийн орон сууцны хороолол бүрэн ашиглалтад орсноор орон сууцны хангамж 85 хувьд хүрэх юм.

 

2024-05-29 12:00:00