• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 325 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ХҮРТЛЭЭ
1957 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” төрийн одонг олгож эхэлснээс хойш уг хүндэтгэлийн арга хэмжээг 67 дахь жилдээ ёслол төгөлдөр зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар Төв аймгийн хэмжээнд “Алдарт эхийн нэгдүгээр” одонгоор 29, “Алдарт эхийн хоёрдугаар” одонгоор 296 ээж шагнагдсаныг өнөөдөр гардуулан өглөө. Эдгээр ээжүүдээс хамгийн залуу ээж 26 настай бол хамгийн ахмад нь 50 настай ээж байна.

 

2024-05-29 09:00:00