• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БНСУ-ЫН ЧУНЧОН-БУГДО МУЖИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН АЖИЛТНУУД ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЛОО
Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Төв Политехник коллежийн удирдлагууд БНСУ-ын Чунчон-бугдо мужийн Боловсролын хэлтсийн ажилтнууд болон Боловсролын хүрээлэнгийн төслийн багийн хамт олныг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа боловсролын салбарын цахим буюу дижитал шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх, багш нарыг БНСУ-д сургаж, чадавхжуулах зэрэг олон арга хэмжээг хамтарч зохион байгуулах талаар санал солилцож, Зуунмод сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, Төв Политехник коллежийн сургалтын хөтөлбөр, цахим шинэчлэлтэй танилцсан бөгөөд ирэх 9 дүгээр сард дахин ирж Боловсролын салбарт хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулахаар харилцан тохиролцов.

 

2024-05-28 11:10:00