• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ТӨВ ЗУУНМОД ХОТОД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АРХЕОЛОГИ, УГСААТНЫ МУЗЕЙ, ЛАБОРАТОРИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ ӨНӨӨДӨР БОЛЛОО
Монголын Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгыг нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг арилгах хэтийн зорилго, Шинэ Зуунмод хот, Майдар хотыг дагуул хот болгон хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага зэрэгтэй уялдуулан Төв аймгийн Зуун мод хотын шинэ суурьшлын бүсэд хотын шинэ төв болох “Атарчдын талбай”-н баруун өмнөд хэсэгт 2.4 га газарт аймгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа юм.
Музейн барилга 8200 метр квадрат орчим талбайтай бөгөөд гадна талаар гэрэлт хөшөө, хүн чулуун хөшөө, буган хөшөө зэрэг сүрлэг археологийн дурсгалууд, угсаатны зарим эд зүйлсийг бодитоор болон хуулбар байдлаар дүрсэлсэн үзүүллэг бүхий цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын орчинтой цогцолбор болон хөгжинө.
Энэ музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн 2 жигүүртэй бөгөөд барилгын нийт талбайн 50-иас илүү хувийг үзмэр, үзүүллэгийн танхимууд эзлэхээр төлөвлөжээ. Үзүүллэгийн талбайн археологийн жигүүрт 6 танхим, угсаатны жигүүрт 5 танхимд байнгын үзүүллэг дэглэх ба түр үзэсгэлэн зохион байгуулах том, жижиг 2 танхимтай байна.
2021-10-08 10:41:43