• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙН ЦЭРГИЙН ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОВ
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны Нэгдүгээр тогтоолоор Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газруудыг нэгэн тугийн дор нэгтгэж гамшгаас хамгаалах нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, Онцгой байдлын байгууллага байгуулагдсаны түүхт 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулсан Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалын арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Сүхбаатарын одонт, Хурандаа Ж.Жанчивын нэрэмжит Төв аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Улсын нөөцийн 07 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар болон Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр анги, Монгол Улсын Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, Шүүхий шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад ажилтан, офицер, ахлагч, албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

2024-05-27 09:00:00