• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ-БНХАУ-ЫН “БАЯНМӨНХ ТЕХНИК ДЭВШИЛ ХО” КОМПАНИ ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Ёслолын ажиллагаанд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, БНХАУ-ын “Баянмөнх техник дэвшил хо” компаний Монгол Улс хариуцсан захирал Х.Цагаанбаатар, Монгол малчин төслийн ерөнхий зохицуулагч Р.Болд нар оролцлоо.
Уг санамж бичигт хоёр тал хөдөө аж ахуй, барилга, Манзушир цогцолбор, махны үйлдвэр барих, уул уурхай, чөлөөт худалдааны бүсийн төсөлд хамтран ажиллах, соёл урлаг, боловсрол, хүмүүнлэг, малын түүхий эд боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож үзэглэлээ.
2021-10-08 10:40:03