• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
УРИЛГА
Эх орон, аймаг, орон нутгийнхаа хойч ирээдүй болсон үрсээ төрүүлж, өсгөн "Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан 27 сумын харьяат 325 эхийн материалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны XIX хуралдааны “Алдарт эхийн одонгоор шагнуулах тухай” 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 55 дугаар зарлигаар шагнагдсан эхчүүдэд одон гардуулах ёслолын ажиллагааг 2024 оны 05-р сарын 29-ний өдрийн 11 цагт “Монгол туургатан театр”-т зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2024-05-23 09:00:00