• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Германы Бавари мужийн Мюнхен хотын амбан захирагч Кристоф Гёбель, Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр тал газар нутгийн хувьд ижил төстэй байдалдаа тулгуурлан цаашид хамтран хэрэгжүүлж болох ажлуудын талаар санал солилцов. Төв аймаг Герман улсын хөдөө аж ахуй, тэр дундаа эрчимжсэн аж ахуйн сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Мюнхен хотын зүгээс Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

2024-05-22 09:00:00