• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
35 ДАХЬ УДААГИЙН НОМЫН БАЯРЫГ "ИЛҮҮ ИХ УНШЪЯ" УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баяр тэмдэглэх тухай" 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу 35 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, Номын баяр”-ыг Төв аймагчууд “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, хүүхэд, залуучууд, иргэдийг номтой нөхөрлүүлэх, номыг шимтэн уншдаг болгох дадал хэвшүүлэх, үндэсний бичиг соёлоо сурталчлан таниулах зорилгоор энэ удаагийн “Үндэсний бичиг соёл, Номын баяр”-ын арга хэмжээг аймгийн Соёл урлагийн газар, Нийтийн номын сан, Монгол Туургатан театр, Музей хамтран зохион байгуулав.“Үндэсний бичиг соёл, Номын баяр” арга хэмжээг угтан аймгийн хэмжээнд “Хүүхэд бүр уншигч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Номын сайн нөхөр – Өглөөний уншлага” аяныг зарласан ба аянд 11 сумын 50 ангийн 1500 суралцагчид хамрагджээ. Уг аянд идэвхтэй оролцож “Шилдэг уншигч сурагч”, “Шилдэг уншигч хамт олон”-оор шалгарсан анги хамт олон, сурагчийг алдаршуулж, шагналыг гардууллаа. “ШИЛДЭГ УНШИГЧ ХАМТ ОЛОН”-ООР: - Аргалант сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн н.Лхам багштай 8а анги - Зуунмод сумын Монгени 5 дугаар сургуулийн н.Мөнхбаяр багштай 7а анги - Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн н.Алтангэрэл багштай 1б анги - Зуунмод сумын Монгени 5 дугаар сургуулийн С.Энхтуяа багштай 4в ангиуд тус тус шалгарсан бол “ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ СУРАГЧ”-ААР: - Зуунмод сумын Монгени 5 дугаар сургуулийн 5а ангийн сурагч М.Энхдөлгөөн шалгарч, шагналаа гардан авлаа.

 

2024-05-17 13:00:00