• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“НОГООН СЭРГЭЛТ, НОГООН ТӨВ АЙМАГ” БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ АЯНЫ НЭЭЛТ, МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРУУДЫН ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар “Ногоон сэргэлт, Ногоон Төв аймаг” аяныг зарлаж өнөөдөр нээлтээ хийлээ. Аймгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх хүрээнд энэ онд 1.7 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 155 мянган мод, бут тарьж ургуулаад байна. Энэ өдөр Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагуудад 3000 ширхэг модны суулгац хуваарилсан бол 12600 ширхэг хайлаас, бургасыг сумдад хуваариллаа. Оршин буй байгаль дэлхий, орчин тойрноо хайрлан хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Бидний ирээдүй болсон бяцхан үрсдээ ногоон дэлхийг бэлэглье.

 

2024-05-17 09:00:00