• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЦАХИМ НОМЫН САН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит аймгийн Нийтийн номын санд “Цахим номын сан” хөтөлбөр хэрэгжинэ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын “Битлинк” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тус компаний хамт олон цахим номын сангийн тоног төхөөрөмжийг Нийтийн номын санд хүлээлгэн өглөө. Тоног төхөөрөмжийн санхүүжилтийг орон нутгийн төсвийн 20 сая төгрөгийн хөрөнгөөр шийдвэрлэсэн бөгөөд үүнд ном, баримт цахимжуулагч /Документ скайнер/, зөөврийн компьютер /Dell vestro 3501/, цахимжуулсан номын эхийг хадгалах төхөөрөмж /WD brand Mybook зөөврийн хард/, хард диск уншигч, цахим ном, цахим хуудас, ухаалаг дэлгэц зэрэг багтаж байгаа юм. Аймгийн Нийтийн номын санг түшиглэн Цахим номын сантай болсноор дээрх цахим тоног төхөөрөмжүүдийг ашиглан түүхийн ховор үнэт хэвлэмэл бүтээлүүд /тухайлбал Төв аймгийн түүхийн хэлхээ "Анхдугаар V жил" сонин/-ийг цахим хэлбэрт оруулах боломж бүрдэж байна.

2021-10-08 10:38:55