• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Төв аймгийн Мал эмнэлэгийн мэргэжилтнүүдийн Нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Төв аймгийн Нийтийн номын санд боллоо. Зөвлөгөөнийг НҮБ-ын ХХААБ-ын төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Болдбаатар, НҮБ-ын ХХААБ-ын зохицуулагч Б.Энхтөр, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга Т.Балжинням, Мал, амьтны халдварт өвчний хяналт, хорио цээр, хязгаарлалтын асуудал хариуцсан мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Л.Нямхүү, Прокурорын газрын Ахлах Прокурор Х.Оюунцэцэг, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл, аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын Мал эмнэлгийн тасгийн албан хаагчид хамрагдан, өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Монгол улсын Мал эмнэлгийн салбарын баримталж буй бодлого, аймгийн Мал эмнэлгийн газрын 2023 онд хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, арга хэмжээ, малын гоц халдварт өвчний нөхцөл байдал цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар холбогдох албаны хүмүүс илтгэл мэдээлэл тавьж, хэлэлцлээ. Энэ үеэр Аймгийн мал эмнэлгийн салбарын 2023 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд сэтгэл, зүтгэл, идэвхи санаачлага гарган хамт олноо манлайлан ажилласан Эрдэнэсант, Зуунмод, Лүн сумдын мал эмнэлгийн тасгийг “Шилдэг тасаг”-аар шалгаруулж өргөмжлөл гардуулсан юм.
2024-05-15 11:00:00