• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
35 ДАХЬ УДААГИЙН НОМЫН БАЯР "ИЛҮҮ ИХ УНШЪЯ" УРИАТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна. Энэ өдөр хүмүүс бие биедээ ном бэлэглэх, ном уншиж өгөх, зохиолч, нийтлэгчид номоо борлуулж, түгээх, шилдэг ном шалгаруулах, номыг сурталчлах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ. Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа билээ. Мөн манай улс Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баяр тэмдэглэх тухай" 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу 35 дахь буюу 2024 оны “Номын баяр” тавдугаар сарын 17-19-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тус арга хэмжээг манай аймагт Соёл урлагийн газар, Нийтийн номын сан, Монгол Туургатан театр, аймгийн Музей зэрэг төрийн байгууллагууд хамтран 2024.05.17-нд Мөнх-Алдарын талбайд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2024-05-14 12:00:00