• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БНМАУ-ЫН БААТАР ДУЛАМДОРЖИЙН САМДАНГИЙН НЭРЭМЖИТ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГ, СПОРТЫН “ДӨЛ-2024” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Төв сайхан нутгийн эрэлхэг хөвгүүд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт байдлын төлөө 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, энх цаг, тайван амьдралыг үлдээсэн гэдгийг бид мартах учиргүй. Тэдгээр баатарлаг эрсийн нэг нь Төв аймгийн Борнуур сумын харьяат, БНМАУ-ын баатар Д.Самдан юм. Түүний эрэлхэг зориг, гарамгай гавьяаг алдаршуулах зорилгоор цэрэг, спортын “Дөл-2024” тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Халх голын дайны ялалтын 85 жилийн ой, Монгол Улсад Генерал цол бий болсны 80 жилийн ойд зариулан зохион байгуулж байгаагаараа онцлог байна. БНМАУ-ын баатар Д.Самдангийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг, спортын “Дөл-2024” тэмцээнд: - Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн Бямбазул дасгалжуулагчтай “Залгамж” тасаг - Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн Бямбазул дасгалжуулагчтай “Элит” тасаг - Зуунмод сумын 5 дугаар сургуулийн Басхүү дасгалжуулагчтай “Ирээдүй” тасаг - Батсүмбэр сумын н.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай “Тэмүүлэл” тасаг - Угтаалцайдам сумын уганбаяр дасгалжуулагчтай “Соёмбо” тасаг - Эрдэнэсант сумын Ганбат дасгалжуулагчтай “77 дугаар тасаг” зэрэг дөрвөн сумын 6 тасгийн 100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

 

2024-05-09 09:00:00