• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХАЙЛААСТ БАГ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2,4 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар Хайлааст багт 240 хүүхдийн шинэ цэцэрлэгийг барьж байгуулан ашиглалтад хүлээлгэн өглөө. Цэцэрлэгийн стандартад нийцсэн, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан тавилга, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн зэргээс гадна цэцэрлэгийн гадаа талбайн тохижилт, зүлэгжүүлэлтийг мөн хийж гүйцэтгэсэн байна. Шинэ цэцэрлэг нээгдэж байгаатай холбогдуулан БШУЯ-наас 10 сая төгрөгийн үнэ бүхий багшийн ширээ, сандал, шүүгээг ирүүлсэн байна . Мөн аймгаас зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, витамины багц, багш нарт бичгийн хэрэгсэл, угаалгын машин хүргүүлснийг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг гардуулан өглөө.

2021-10-08 10:37:45