• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ӨВ СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН ХАШААНД 2000 ШИРХЭГ НАРС МОДНЫ СУУЛГАЦ СУУЛГАВ
Орос, Монгол хоёр орны ах дүүгийн найрамдалт харилцаа, Төв аймаг, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой, Аугаа эх орны дайны ялалтын 79 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын гишүүн, Монгол улстай хамтран ажиллах Буриад улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжаевич тэргүүтэй баг, хамт олон Төв аймагт хүрэлцэн ирж Дурсгалын цэцэрлэг бий болгох ажлыг эхлүүллээ. Уг ажлын хүрээнд ОХУ-аас авчирсан 5000 ширхэг нарс модны суулгацыг аймгийн хэмжээнд тарьж, ургуулах бөгөөд эдгээр суулгацны 2000 ширхгийг “Өв соёлын төв өргөө цогцолбор”-ын хашаанд суулгасан ба үлдсэн 3000 ширхгийг сумдад хуваарилах аж. Эх орон, ард түмний төлөө өөрийн амь биеэ үл хайрлан тэмцэж, баатарлаг гавьяа байгуулсан дайчин баатруудынхаа алдрыг мөнхөлж, модоор суварга босгож, үеийн үед, үр хойчдоо сануулж, таниулж байх нарсан шугуй бий болох талаар уг ажлыг зохион байгуулагчид онцолж байв.

 

2024-05-07 12:00:00