• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМАГ, ОРОН НУТАГТ “ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
Төв аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/277 захирамжаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг малчин өрхүүдэд таниулан сурталчлах, мал аж ахуйн хоршоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадавхжуулах, зөвлөн туслах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга, гишүүдээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, 27 сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнүүдийг томилж, сумдад үйл ажиллагаа явуулж буй хоршоод, малчдыг мэдээ, мэдээллээр шуурхай хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус бүрд 2 сум хуваарилж, үүрэгжүүлэн ажиллаж байна.
2024-05-02 16:00:00