• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ АЙМГИЙН ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН -2024” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлийг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй гэж үзэн “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг баталж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлэн, малчдыг хамтарч, хоршин үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгч болгох бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий санхүүжилтыг Монгол улсын 2024 оны батлагдсан төсвийн 5 ИХ НАЯД хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэж, Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтын дэмжлэгтэйгээр 50 хүртэлх сая төгрөгийн, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрдүүлсэн. Уг 5 ИХ НАЯД хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын зээлд аймаг, орон нутгийнхаа малчид, хоршоологчдыг хамруулж, зээл авах боломжийг нэмэгдүүлж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Төв аймгийн хоршоологчдын зөвлөгөөн 2024” арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан бөгөөд 27 сумын 300 гаруй малчин, хоршооны төлөөлөл оролцлоо.
2024-05-02 15:00:00