• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Төв аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтэс, Монголын Хуульчдын холбооны Төв аймаг дахь салбараас хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төрийн үйлчилгээг нэг дороо шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдэд хууль, эрхзүнй туслалцаа үзүүлэх зорилгоор уламжлалт “Хуульчийн Про боно” өдөрлөгөө аймгийн Үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүний эрхийн Үндэсний комиссын Төв аймаг дахь салбар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн Төв аймаг дахь салбар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Зуунмод сумын тойргийн нотариатч нар 80 гаруй иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, санал гомдлыг хүлээн авч ажиллалаа.

 

2024-05-01 12:00:00