• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2021-2022 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 10 мянга орчим хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдана. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж аймгийн Засаг даргын нөөцөөс гал тогооны тавилга, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа Сүмбэр, Борнуур, Баянчандмань, Эрдэнэсант, Батсүмбэр сумдын Ерөнхий боловсролын сургуулиудад нийт 40 сая төгрөгийн өртөг бүхий 1, 2 дугаар хоолны тогоог шийдвэрлэн хүлээлгэж өглөө. Мөн БНХАУ-ын “Энх тайвны хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар Баян, Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, Зуунмод сумын ХЦСургуулийг жишиг сургууль болгох ажил явагдаж байна. Энэ хүрээнд шаардлагатай тоног төхрөөмж, гал тогооны засвар шинэчлэлийн 400 сая төгрөгийн гурван багц тендер зарласан бөгөөд хоёр багц тендерийн хөрөнгө оруулалт хийгдэж тоног төхөөрөмж нь ирсэн байна. Ийнхүү “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихэд аймгийн Засаг даргын нөөц болон гадаадын байгууллагаас нийт 440 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

2021-10-08 10:36:55