• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТАД 610 АЛБАН ХААГЧ ХАМРАГДЛАА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн төлөөлөл Төв аймагт ажиллаж байна. Энэ үеэр ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн "Төрийн албаны зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан" сэдвээр мэдээлэл хийж, ТАЗ-ийн гишүүн, ЁЗХ-ны гишүүн Д.Баатарсайхан “ТАХ-ийн ёс зүйн тухай хууль, ТАХ-ийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын танилцуулгыг аймаг, сумын төсөвт байгууллагын удирдлага, албан хаагч, ёс зүйн дэд хорооны гишүүдэд хийлээ. Сургалтад танхимаар 200 албан хаагч, цахимаар 410 албан хаагч хамрагдаж, зарим асуудлыг тодруулан санал солилцсон юм.

2024-05-01 10:00:00