• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“MONDER II” ТӨСЛӨӨС ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССОД ШАТАХУУНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Америкийн Нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага “Зудын яаралтай хариу арга хэмжээ” буюу “Monder II” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд малын сэг зэм устгах ажилд зориулж 80.768.920 төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүлснийг аймгийн Онцгой комиссод хүлээлгэн өглөө. Уг төсөл нь зорилтот бүлгийн малчин өрхийг өвөлжилт, хаваржилтыг малын хорогдол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх, малын сэг зэм устгалын ажилд шатахууны дэмжлэг үзүүлж болзошгүй халдварт өвчин, орчны бохирдлоос сэргийлэх, аливаа гамшгийн үед нэмэгддэг жендэрт суурилсан хүчирхийллийн эрсдэлийг бууруулахад зориулан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багуудыг чадавхжуулх зорилгоор хэрэгждэг төсөл юм. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цаг үед манай аймагт чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Америкийн Нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагад талархал илэрхийлье.

 

2024-04-30 14:00:00