• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗАРЛАЛ
Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт явуулах төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах тухай Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Журам болон жишиг төлбөрийн хэмжээг батлах тухай" 2023 оны А/04 дүгээр тушаалын дагуу аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт” явуулах Төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна. Дээрх сонгон шалгаруулалтад орох ТББ нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 1. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг бүрэн хангасан байх, 2. Ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байх, 3. Төрийн бус байгууллагын сургалтыг заах багш нар нь Хууль, эрх зүй, анагаах ухааны болон сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх, Сонирхсон ТББ нь холбогдох материалаа оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлнэ үү. Ирүүлэх материал: 1. Сургалт явуулах тухай хүсэлт 2. ТББ-ын гэрчилгээ болон сургалт заах багш нарын мэргэжлийн дипломын хуулбар 3. Аймгийн Засаг даргын 2024 оны А/270 дугаартай захирамжаар баталсан сургалтын жишиг хөтөлбөр, модулийн хүрээнд бэлтгэсэн 4 цагийн багц сургалтын хичээл, гарын авлага ирүүлэх. Холбогдох мэдээллийг 91136996 дугаарын утаснаас авна уу. Жич: Аймгийн Засаг даргын 2024 оны “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын жишиг хөтөлбөр, модуль батлах тухай” А/270 дугаартай захирамжийг хавсаргав. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

 

2024-04-30 12:00:00