• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН” ИХЭЭХЭН ҮР НӨЛӨӨТЭЙ
Монгол Улсын Их Хурлаас “Уламжлалт малд аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уулын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдан, Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд өрнүүлж буй цаг дор Төв аймаг Хоршоологчдын зөвлөгөөнөө зохион байгуулж байна.Зөвлөгөөнд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар нар болон сумдын удирдлага, Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хөнгөн, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, хоршоодын төлөөлөл 300 орчим хүн оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэн өөрсдийн санал бодлоо илэрхийлж байна.Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий хоршоодоо дэмжих, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, хоршооны 5 их наяд хөтөлбөрт хамруулахад зөвлөгөөний зорилго оршиж байгаа юм.Манай аймаг “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийнхөө хүрээнд сумдын эдийн засгийн бүтцийг хоршоонд суурилж, үйлдвэр технологийн паркад төвлөрсөн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгохоор малчид, тариаланчид, анхан шатны болон дундын загвар хоршоо байгуулах санал санаачилгыг дэмжин, бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр 2021 онд 17, 2022 онд 124, 2023 онд нийт 171 хоршоо шинээр байгуулагдан нийт 347 анхан шатны, 8 дундын хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.Аймгийнхаа онцлог байдал, давуу талд тулгуурлан хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийг бий болгоход зориулан борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтын урсгалыг татах зорилтуудыг дэвшүүлж, газар нутгаа байгалийн гурван бүс, эдийн засгийн найман тойрогт хувааж, тойрог тус бүрд хөгжүүлэх хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг мах, сүү, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүхий эд гэсэн тэргүүлэх зургаан чиглэлээр тодорхойлон нийт 24 загвар төсөл хэрэгжүүлж байна. Улмаар орон нутгийн нөөцөд тулгуурласан сүү, мах, төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс, шир, гурил, тэжээлийн болон хөдөө аж ахуйн бусад түүхий эдийг өндөр технологиор боловсруулж нэмүү өртөг шингэсэн дотоод болон гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж Төв аймагчуудад байгаа юм.

 

2024-04-30 09:00:00