• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН АРХИВЫН УДИРДАХ АЖИЛТАН, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газраас санаачлан Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулсан Төрийн архивын удирдах ажилтан болон Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн төрийн архивын дарга, Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурор, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тусгай, төв, төрөлжсөн архивын удирдлагууд, хяналтын улсын байцаагчид оролцов. Уг зөвлөгөөн нь Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, архивын салбарт гарсан ололт амжилтаа бататгах, 21 аймаг, нийслэлийн тусгай, төв, төрөлжсөн архивтай харилцан туршлага солилцох, төрийн байгууллагын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой талаар оролцогчид онцолж байсан юм. Төв аймгийн Төрийн архив нь иргэдийн түүхэн ач холбогдолтой, дахин давтагдашгүй баримтыг хадгалах, хамгаалах үүргийг гүйцэтгэж, төрийн үйлчилгээ хүргэх, орон нутгийн соёлын өвийг хамгаалах, иргэдэд сурталчлах зэргээр архивын алтан сан хөмрөгийг баяжуулан нийтдээ 44000 мянга гаруй хадгаламжийн нэгжийг хадгалж хамгаалдаг газар юм. Энэхүү зөвлөгөөнд зориулан аймгийн Төрийн архив, Монгол Туургатан театр, Музей, Нийтийн номын сангийн архивын алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөрөг зураг, баримт бичгээс дээжлэн “БАРИМТ ТҮҮХ ӨГҮҮЛЭХ НЬ” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ.

 

2024-04-26 18:00:00