• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГТ ХӨДӨӨГИЙН МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ, МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР “ТА-10205 МОН” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банктай хамтран “ТА-102505 МОН: Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техник туслалцааны төсөл (2024-2026 он)-ийг хэрэгжүүлэхээр Төв, Хэнтий аймгийг сонгон төслийн нээлтийг 2024.04.26-ний өдөр зохион байгуулж байна.Төслийн нээлтэд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн хүнсний ногоо, газар тариалан эрхлэлт, тариаланч өрхүүдийн нөхцөл байдлын талаар мэдээллийг танилцууллаа. Энэхүү төсөл нь хүнсний ногоо, газар тариалан эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх замаар тариаланч өрхийн аж байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм.

 

2024-04-26 16:00:00