• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЦЭРГИЙН АЛБА БИДНИЙ ТӨСӨӨЛЖ БАЙСНААС Ч ХӨГЖСӨН БАЙНА”
Төв аймгийн 26 сумын 140 гаруй хүүхэд оролцсон чуулган Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулагдаж байна. Чуулганд хүүхдүүдээ удирдан ирсэн Политехник болон Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд өнөөдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд саатаж, цэргийн албаны хөгжил шинэчлэл, орчны ая тух, алба хаагчдын суралцаж хөгжих сургалтын баазтай танилцлаа. Сум сумдын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий Хуурай замын цэргийн талаарх анхны ойлголтыг өгч, хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийн өөрчлөлт шинэчлэлүүд, цэргийн тэтгэвэр чөлөөнд гарч байгаа бүрэлдэхүүнд чиглэсэн нийгэмшүүлэх сургалтуудын талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулав. Төв аймгийн Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын ахлах мэргэжилтэн П.Дэлгэрсүрэн “Командлалд анх удаа зочиллоо. Үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө. Дотоод тохижилт, үйлчилгээ, алба хаагчдынх нь харилцаа хандлага бидэнд сайхан сэтгэгдэл төрүүллээ. Сумдуудынхаа Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг болдог авчирч үзүүлэх сэн гэж бодож суулаа. Цэргийн алба бидний хэвлэл мэдээллээс авдаг сөрөг мэдээллээс огт өөр юм байна гэдгийг нүдээрээ харж, чихээрээ сонслоо” гээд энэ удаагийн Төв аймгийн хүүхдүүдийн чуулган “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” уриан дээр явагдаж байгааг онцоллоо.
2024-04-25 15:00:00