• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СТАТИСТИК МЭДЭЭ ГАРГАДАГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙН НЭГЖИЙН МЭДЭЭЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга Д.Лхамсүрэн, Үндэсний Статистикийн Хорооны Тамгын газрын Захиргаа, хууль эрхзүйн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл нар Төв аймгийн удирдлагууд болон захиргааны статистик мэдээ гаргадаг төрийн байгууллага, Зуунмод сумын 6 багийн Засаг дарга, багийн зохион байгуулагч болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн мэдээлэгч нартай уулзалт хийлээ. Уулзалтаар статистикийн байгууллагын үйл ажиллагаа, статистик мэдээний ач холбогдол, хэрэглээ, статистик мэдээний цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийв. Уулзалтад оролцогчдод статистик мэдээллийг үнэн бодитой, чанартай гаргаснаар төр засгийн бодлого боловсруулалтад нөлөөлж эргээд ард иргэдийн амьдралд тусгалаа олдог тул статистик мэдээг үнэн бодитой гаргахын зэрэгцээ бусад мэдээлэгчдэд үнэн бодитой мэдээ гаргахад уриалахыг хүсэв. Уулзалтын төгсгөлд мэдээ тайлангаа тогтмол, цаг хугацаанд нь үнэн бодитой өгдөг байгууллагууд, татистикийн салбарт амжилт гарган ажиллаж буй хүмүүсийг шагнаж урамшууллаа. “ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ”-ээр: 1. Арбулаг ХХК 2. Болдтрейд импекс ХХК 3. Төв Чандмань ДЭХГ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 4. Хаан банкны Төв аймаг дахь салбар “БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ, ТЭМДЭГ”-ээр: 1. Балдангийн Одончимэг– Төсвийн ерөнхий нягтлан бодогч 2. Налжирын Мягмарсүрэн– Эрүүл мэндийн статистикч “ХҮНДЭТ ЖУУХ”-аар: 1. Баасансүрэн Цогтбаатар – Дуган хад жуулчин ХХК-ны нягтлан бодогч 2. Энхтайвангийн Энх-Амар – Татварын улсын байцаагч 3. Амгалан Зоригоо – Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн 4. Нэргүйн Уянга – Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга нарыг шагналаа.

 

2024-04-24 14:00:00