• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“LAW YDC-2024” ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАЛУУ АЛБАН ХААГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийн жил”-ийн хүрээнд орон нутгийн Хууль сахиулах байгууллагад ажиллаж буй залуу албан хаагчдын хөгжлийг дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах, эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “LAW YDC-2024” Хууль сахиулах байгууллагуудын залуу албан хаагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар, Шүүх шинжилгээ хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг 9 байгууллагын Залуучуудын зөвлөлийн дарга, гишүүд, албан хаагчид оролцлоо. Энэхүү уулзалтаар Хууль зүйн салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж, Зөвлөлийн тэргүүн дарга, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийг сонгож баталлаа.

 

2024-04-19 09:00:00