• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨХ Ц.БУМАНБУЯН, НБХ-ИЙН ДАРГА Д.МӨНХЦЭЦЭГ НАР БНСУ-ЫН СҮНЧОН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Сүнчон их сургууль нь 1935 онд “Хөдөө аж ахуйн сургууль” нэртэйгээр байгуулагдсан, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг, олон жилийн туршлагатай төрийн өмчит улсын сургууль бөгөөд төлбөр хямд, тэтгэлэг олголт хамгийн өндөр гэдгээрээ алдартай сургууль юм. Тус сургуульд Төв аймгаас хэлний бэлтгэлд 14, бакалаврт 5, магистрт 4 оюутан суралцаж байгаа бөгөөд нэг оюутан нь сургуулиа амжилттай төгсжээ. Уулзалтаар Төв аймаг, Сүнчон их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, Төв аймгийн оюутан залуучуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулах, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай аймагт зохион байгуулах Сүнчон их сургуулийн өдөрлөгийн талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

 

2024-04-18 12:00:00