• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН КОРПОРАЦИ ТӨХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг эрчимжүүлэх, Хүнс экспортлогч улс болох зорилтыг хангах, Төв аймгийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид, малчид, фермер, тариаланчдаа дэмжих зорилгоор Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ний гүйцэтгэх захирал Б.Цогтсаран нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Талууд ижил төстэй тал, нөөц боломж, давуу талаа ашиглан хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, салбарын тогтвортой өсөлтийг хангахад хамтран ажиллах юм. Хөдөө аж ахуйн корпорациас Төв аймгийн сумдад хэрэгжиж байгаа сүүний кластер фермүүдийн үйл ажиллагааг дэмжин цэвэр үүлдрийн гунжин үнээг уян хатан нөхцөлөөр олгох зэргээр дэмжлэг үзүүлэх тухай санамж бичигт дурджээ.

 

2024-04-18 11:00:00