• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 19-Р ХУРАЛДААНААР ЕСӨН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ
Аймгийн ИТХ-ын 19-р хуралдаан 4-р сарын 15-ны өдрийн өглөөний 09:30 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэхээр баталлаа. “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах хүсэлт уламжлах тухай Тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын хяналтын тоо батлах тухайТүрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах тухай Санал уламжлах тухай /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний талаар санал уламжлах тухай/ Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн тоо тогтоох, сонгуулийн тойрог, мандатын тоо, дугаарыг тогтоох тухай Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай Заамар сумын хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргана. Хурлын хуралдааныг Төв телевизээр шууд дамжуулж байна. /Юнивишны 958-р суваг, ДДИШ-ийн 952-р суваг, Од кабелийн 32-р суваг/

 

2024-04-15 09:00:00