• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 2024.04.15-наас 2024.05.01-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол , аймгийн Засаг даргын 2024 оны А/209 дугаар захирамжаар цэргийн жинхэнэ албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 04 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд 13 суманд зохион явагдана. Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийн дагуу 18-25 насны эрэгтэйчүүд хугацаат цэргийн албанд татагдах хуультай. Цэрэг татлагын байранд очихдоо: • Иргэний үнэмлэх • Цэргийн үүрэгтний үнэмлэх
•Их дээд сургууль, коллежийн оюутнууд сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай Монгол улсын хуулийн 36-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлийн 1, 2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2024-04-12 19:00:00