• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
“Монгол хэлний тухай” хуульд заасны дагуу улсын хэмжээнд бүх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар бэлтгэж байгаа энэ цаг үед манай аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, дунд болон богино хугацааны хөгжлийн төлөвлөлт, баримт бичгүүддээ “Үндэсний монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвших” зорилт дэвшүүлсэн. Аймгийн хэмжээнд “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая-2025” аяныг 2022 оноос эхлэн өрнүүлж Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, төрийн албан хэрэг хөтлөлтийг үндэсний монгол бичгээр хөтлөхөд бэлтгэх, хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн хурлаар Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааны үр дүнг хэлэлцэж, анхаарах асуудлын хүрээнд санал солилцлоо. Судалгааны үр дүнгээр Монгол бичиг сурах үйл явц буюу сургалтад хамрагдах албан хаагчдын идэвх оролцоо сул, багш нарын хичээл зүтгэл харилцан адилгүй байгааг харж болохоор байгаа юм. Иймээс аймгийн Хэлний бодлогын зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, мэргэжлийн багш нарыг түшиглэн зохион байгуулах дунд шатны сургалтад төрийн албан хаагчид идэвхтэй хамрагдах шаардлагатай байгааг онцолж байв.

 

2024-04-12 18:00:00