• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ХАМТ ОЛОНД ТҮШИГЛЭН ХӨГЖҮҮЛЭХ НЬ" СУРГАЛТ БОЛЛОО

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, “Хандлагыг өөрчилье, хамтдаа хөгжье” ТББ, Дэлхийн зөн Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргэн засах хөгжлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль, 4, 5дугаар сургуулийн дэмжлэгийн багийн гишүүд, багш нарын төлөөлөл 15 хүн оролцсон юм. Энэхүү сургалтаар хамт олонд түшиглэн хөгжүүлэх, сэргээн засах боловсролын үндсэн ойлголт, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний аргачлал, хувилбар, дэмжлэгийн багийн гишүүдийн үүрэг оролцооны талаар мэдлэг ойлголтоо баяжуулан, гацаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах дадлага ажлыг хийж туршлага, сургамжаа хуваалцлаа.

2021-10-08 10:33:45