• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН"-"Ы НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан 4-р сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон аян өрнүүлж, аяны хүрээнд хууль тогтоомж сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Энэ жилийн сарын аяныг "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд Төв аймаг 04 дүгээр сарын 11-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Буянжаргал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баттөгөлдөр нар оролцож ХАБЭА-д Ажилтны үүрэг хариуцлага, ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагаа, анхаарах асуудал сэдвээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо 27 сумын ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүд, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд нийт 300 гаруй иргэд, албан хаагч оролцлоо. ТА БҮХНИЙГ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАЖ ӨӨРСДИЙН СУУРЬ ЭРХЭЭ ЭДЛЭН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
2024-04-11 15:00:00