• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАТЛАН ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ СЭДЭВТ “ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Төв аймагт төлөөлөн 2024 онд хэрэгжүүлэх гэрээ, Цэргийн штабын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын А/231 дүгээр захирамжаар Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал сэдвийн хүрээнд “Цэргийн бэлтгэл” сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хөтөлбөрийн дагуу цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтад Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбат, Цэргийн штабын дарга, офицерууд болон сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нар 82,7 хувийн ирцтэйгээр зохион явууллаа. Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал сэдвийн хүрээнд хөтөлбөрийн дагуу дараах сэдвүүдээр илтгэл, мэдээллүүдийг холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгсөн. • “Цэргийн штабын 2023 оны цэргийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний биелэлт, сургалт явуулахад сумдын оролцоо” сэдвээр Орон нутгийн хамгаалалт бэлтгэл, сургалтын офицер, хошууч Л.Энэбиш • “Цэргийн бүртгэл, Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болон цэрэг татлага зохион байгуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Тоо бүртгэлийн ахлах офицер хошууч С.Солонго • “Суманд цэрэг татлага явуулахад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Угтаалцайдам сумын ЗДТГ-ын дарга П.Оюунбилэг • “Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх талаар анхаарах асуудлууд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа • 2024 онд Цэрэг татлагын ажлыг зохион байгуулахад тулгамдаж буй асуудлууд болон цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Төмөрчөдөр танилцуулга мэдээлэл хийж сумдын удирдах бүрэлдэхүүний асуусан асуултад хариулт өгч сургалтын төгсгөлд идэвхтэй хамрагдсанд талархал илэрхийлэн Батлан хамгаалах зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх ариун үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
2024-04-10 14:00:00