• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ, МЭРГЭЖЛИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Төмөр замын дээд сургууль, Төмөр замын Политехник коллеж хамтран төмөр замын тээврийн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Хүмүүн цогцолбор сургууль, IV, V дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “Төмөр замын мэргэжил” сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Замын удирдлагын асуудал хариуцсан орлогч н.Энхцогт, Политехник коллежийн дэд захирал Ц.Туяа, Төмөр замын дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Ц.Мөнхбаяр, УБ татах хэсгийн машинист Г.Лхагвасүрэн нар оролцож сургууль, коллежийн талаарх танилцуулга мэдээллийг хүргэж, мэргэжлийн карьер, онцлог болон УБТЗ-ын хөгжлийн чиг хандлага сэдвийн хүрээнд илтгэл, мэдээлэл хүргэсэн юм. Арга хэмжээний үеэр төмөр замын мэргэжил эзэмшиж, цаашид төмөр замчнаар ажиллах сонирхолтой Хүмүүн цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч М.Буянбаатарт Төмөр замын дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.

 

2024-04-10 11:00:00