• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АЯНЫГ ГУРВАН САРЫН ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, ХХААХҮЯамны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/149 тушаалаар “Хүнсний аюулгүй байдал” гурван сарын аяныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд аяныг аймаг, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуйн газраас гарган хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. “Хүнсний хангамж – Аюулгүй байдал”үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй аяны нээлтийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мал эмнэлгийн газар, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран зохион байгуулж, 27 сумыг цахимаар оролцуулав. Аяны хүрээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт бус болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эрсдэлээс сэргийлэх, зөвлөн туслах, зөрчлийг арилгуулах, чиглэлээр ажиллах ба хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдал, зөв зохистой хэрэглээ, стандарт, бүтээгдэхүүний чанар, түүнийг хэрхэн таньж худалдан авалт хийх, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

2024-04-08 09:00:00