• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Төрийн болон төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж, Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор 2024 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг ил тод нээлттэй зарлаж сонгон шалгаруулалт зарлаж 15 төрийн бус байгууллагаас төсөл хүлээн авч ажлын хэсгийн хуралдаанаар 12 төрийн бус байгууллагын төсөл дэмжигдэн хамтран ажиллах гэрээ байгууллаа. Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагаанд: - Нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв хооллолт, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлэх, иргэд олон нийтийн оролцоог хангах; - Хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололтыг эзэмшүүлэх зорилтын хүрээнд урлан бүтээх, зохион бүтээх, оюун ухаан, авьяас чадварыг нь хөгжүүлэх зэрэг дугуйланг хичээллүүлэх (тусгайлсан сургалтын гэрчилгээтэй байх шаардлагатай); - Хүүхэд, залуучуудыг боловсрол, соёл урлаг, спортоор дамжуулан хүмүүжил, төлөвшил, хөгжил, оролцоог нэмэгдүүлэх цогц, сургалт, нөлөөллийн арга хэмжээ; - Хүүхэд, залуучуудын гадаад хэлний мэдлэгийн түвшинг ахиулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад болон насанд хүрэгчдийг IELTS шалгалтад бэлдэх, олон улсын сургуулийн хөтөлбөрийн дагуу их сургуульд элсэн орох чиглэлээр сургалт зохион байгуулах; - Хөвгүүд, эрчүүдийн эрүүл зөв аж төрөх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах замаар чанартай урт наслалтыг дэмжих чиглэлээр судалгаа, сургалт, нөлөөллийн арга хэмжээ; - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, соёл урлагийн авьяас чадварыг хөгжүүлэх замаар тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээ; - Төрийн болон төрийн бус байгууллагуудын эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээ; - Хүүхэд залуучууд, гэр бүлд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах; - Архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх, архины хамааралтай иргэд, хүчирхийлэл үйлдэгчдийг нийгэмшүүлэх, зан үйлд нөлөөлөх сэтгэл заслын сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг багтаж байгаа юм. Төсөл 2024 оны 04 дүгээр сарын 03-аас 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжинэ.
2024-04-03 14:00:00