• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
“Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд зохион байгуулсан “Асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Сонсох, сурах, судлах зүйл арвинтай илтгэлийн уралдаанд долоон сумын 14 баг - “Сурагчдын өглөөний цайны шим тэжээл сурлагын түвшинд нөлөөлөх нь” - “ Хамтын хүчээр өвөлжилтийн хүндэрлийг даван гарах нь” “15-18 насны хүүхдүүдийн дундах бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлох нь” - “Харилцан суралцах арга зүй”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжих нь”, - “Зуунмод сумын хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тулгамдаж буй асуудал, шийдэл” - “Хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг хөдөө рүү татах боломж, шийдэл”, - “Төрийн байгууллагын соёлын сүүдэр”, - “Төрийн албан хаагчид 2025 онд монгол бичгийг хослуулан хэрэглэхэд бэлэн үү” - “Үндсэн хуулиа мэддэг Төв аймагчууд” - “Байгууллагын соёлд албан хаагчдын үүрэг оролцоо” - “Сум, орон нутгийн төрийн албаны ажиллах хүчний хомсдол” - “Сүлд цахим хууль, мэдээллийн аппликейшн” - “Суралцахуй ба хөгжил” зэрэг олон сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлэн, эрэл хайгуул, судалгаа, шинжилгээ хийж, гарц шийдлээ тодотгож оролцсоноос: - Аймгийн ЗДТГ-ын баг “Зуунмод хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тулгамдаж буй асуудал, шийдэл” илтгэлээр ТЭРГҮҮН БАЙР - Аймгийн ЭМГ-ын баг “15-18 насны хүүхдүүдийн дундах бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлох нь” илтгэлээр ДЭД БАЙР - Зуунмод сумын багийн зохион байгуулагчдаас бүрдсэн “Ирээдүйг өнгөлөгч” баг Байгууллагын соёлд албан хаагчдын үүрэг оролцоо” сэдвээр ГУРАВДУГААР байрыг тус тус эзэллээ. “ШИЛДЭГ ИЛТГЭГЧ”-ээр Зуунмод хотын “Ирээдүйг өнгөлөгч” багийн илтгэгч О.Нямсүрэн шалгарсан юм. Мөн бүх оролцогчдод Зуунмод хотын бэлгэдэл болсон бяцхан Зуузайханг дурсгал болголоо.

 

2024-04-03 12:00:00