• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗАЛУУС ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ТОДОРХОЙЛЖ, ГАРЦ ШИЙДЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА
"Залуучуудын манлайлал - Гэр бүлийн хөгжлийг дэмжих" жилийн хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс санаачлан аймаг, сумын эдийн засаг, нийгэм, засаглалын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, төрийн байгууллагын соёл, үйлчилгээг сайжруулахад төрийн албан хаагчдын манлайлал-оролцоог нэмэгдүүлж, оновчтой санал санаачилгыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан. Өнөөдөр тус илтгэлийн уралдааны хоёрдугаар шат буюу эцсийн шатны шалгаруулалт явагдаж байна. Эцсийн шатны шалгаруулалтад долоон сумын 14 багийн 37 оролцогч шалгарсан бөгөөд тэд нийгэмд тулгамдаж буй олон асуудлаас нэгийг сонгож өөрсдийн мэдлэгт суурилан судалгаа шинжилгээ хийж, гарц шийдлийг эрэлхийлэн оролцож байна. “Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шүүгчээр аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга М.Отгонбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл нар ажиллаж байна. Нийт оролцогчид, багууддаа амжилт хүсье.

 

2024-04-03 10:00:00